3/19/2016

"Дотоод тэнгис"-ийн эрэг дээр


Энэ номыг өнөөдөртэй нийлээд дөрөв дэхээ уншиж байна. Том цонхныхоо наранд уншаад сууж байсан чинь охин дүү минь ирээд хажууд суух юм. Тэгснээ "Ах аа, хамгийн гоё шүлгийг нь уншаад өгөөч" гэж байна. Би хэд хэдэн шүлэг уншиж өглөө (Уул нь бүгдийг нь уншаад өгчихмөөр байсан ч). Манай дүү "Хөөх, пөөх л, яасан гоё юм бэ л" гээд л уулга алдаад байх юм. Тэгсэн сүүлдээ яагаад ч юм хоолой чичирч зангираад  үргэлжлүүлж чадахгүйд хүрлээ. Би тэнгис далайг үзэж байгаагүй л дээ (мэдрээгүй л дээ). Гэхдээ хэзээ нэгэн цагт эрэг дээр нь зогсохдоо хоолой минь яг ингэж зангирахыг л мэдэж байна. (Жич:Шүлгийг нь зөвшөөрөлгүй блогтоо тавьсанд уучлаарай, Дэлгэрмаа яруу найрагч аа)