Театр дүүрэн, ялзарсан улаан лооль шидэхэд бэлхэн үзэгчид; хэний ч мэдэхгүй 47 настай авгай –
эл авгайн тайзан дээр ихэмсэг бардам, донжтой гарч ирж байгаа маяг; шүүгчдийн тандсан асуулт; нөгөө авгайн итгэл дүүрэн хариулт; жогтой зан авир, жигтэй
байдал; зрителийн эгдүүцсэн хариу үйлдэл, доог тохуу; үзэсгэлэнтэй, симфони
хөгжмийн оносон ноотууд; зүрх сэтгэлээсээ гарах дуу хоолой; босож зогссон - нижгэнэсэн алга ташилт; “I Dreamed a Dream”; тэр ингэж тавь шахаж явахдаа мөрөөдлөө биелүүлдэг юм
– ийн түүний
өмнө хорвоо ертөнц бүхлээрээ мэхийн ёсолдог юм.
“Britains Got Talent” шоу нэвтрүүлгийн
Сюзан Бойлын энэ шалгаруулалтыг үзэх бүрт л "хамрын самсаа шархирдаг" юм даа.
"Би
мөрөөдөлтэй байсан" (I Dreamed a Dream дууны орчуулга)
Нэгэн цагт би
мөрөөдөлтэй байж билээ
Итгэл найдвар дүүрэн, амьдрал сайхан
байлаа
Би хайрыг хэзээ ч бөхөхгүй гэж
мөрөөддөг байлаа
Бурхныг нигүүлсэнгүй байна гэж
мөрөөддөг байлаа
Тэгэхэд би залуухан, зоригтой ч байж
Тэгээд мөрөөдөж, бас ашиглуулж, бас
мөхсөн
Тэр үед авч явах амь зуулга гэж
байгаагүй
Дуулаагүй дуу, амтлаагүй дарс гэж
байгаагүй
Гэтэл шөнө дөлөөр барс ирсэн
Архирах чимээ нь аянга мэт зөөлөн
Итгэл найдварыг минь тастан хаяж
Ичгүүр шившгээр мөрөөдлийг минь
сольсон
Харин би түүнийг одоо ч над дээр
ирнэ,
Хамтдаа бид олон жил амьдарна гэж
мөрөөдсөөр
Гэвч биелэгдэшгүй мөрөөдөл гэж
байдаг
Гэтэлж бидний баршгүй шуурга гэж
байдаг
Надад мөрөөдөл байсан, миний
амьдрал...
Одоо амьдарч байгаа тамаас
хамаагүй өөр байна гэж,
Одоо санагдаж байгаагаас тэс өөр
байна гэж мөрөөддөг байсан!
Харин одоо... амьдрал… миний
мөрөөдлийг... үгүй хийсэн.
No comments:
Post a Comment