2/07/2014

Хамгийн богино өгүүллэг

         Нэгэн удаа Эрнест Хемингуэй уушийн газар сууж байгаад, хамт явсан зохиолчидтойгоо хүн уншаад уйлмаар (уйлдаггүй юмаа гэхэд эмзэглэхээр) өгүүллэгийг зургаахан үгэнд багтаан бичиж чадна гэж мөрийцөж л дээ. Бооцоо нь хүний арван доллар байсан юмсанж. Тэгээд их зохиолч доорх үгсийг сийрүүлээд мөрийгөө авч байжээ: "ХҮҮХДИЙН БОЙТОГ ЗАРНА. ОГТ ӨМСӨЖ БАЙГААГҮЙ."


                              
         Хэдий яг ийм юм болсон гэх барин тавин баримт байхгүй, энэ түүх амнаас ам дамжин яригддаг ч Эрнест Хемингуэй бичсэн байх хамгийн өндөр магдлалтай нь гэдэг юм билээ. Би ч гэсэн санал нэг байна. Учир нь энэ зургаан үгийг уншихаар "Зэр зэвсэг минь баяртай" гэдэг номын сүүлийн бүлэг санаанд орж ирээд байгаа юм.


No comments:

Post a Comment