2/05/2014

Pink Floyd – Us and them (Эрхэм нэгэн найздаа зориулж орчуулав)

Бид бас тэд
Эцсийн бүлэгтээ бүгд л
Эгэл хүмүүс шүү дээ
Би бас чи
Бид үүнийг сонгоогүй гэдгийг
Бурхан зөвхөн мэднэ дээ
           Ура гэж араас хашхирахад
           Урд эгнээ үхдэг шүү дээ
           Харин генерал ширээнээ суугаад
           Хилийн шугам газрын зураг дээр
           Хэдэн тийш шилжихийг харж суудаг даа
Хар бас цэнхэр
Юу нь юу, хэн нь хэн болохыг
Хэн л мэддэг билээ дээ?
Дээшээ бас доошоо
Эцсийн эцэст амьдрал гэвчиг
Эргэх л хөдөлгөөн шүү дээ
           “Лоозон барьсан хүний хашхирсан үг
           Лөө лөө гэдгийг чи дуулаагүй юу?
           Сонс, хүү минь, зай бий шүү чамд” гэж
           Буутай хүн хэлсэн дээ

Дундуур нь гардаг хүний яриа(Хүн цохиод авсан нэг нөхөр л яриад байх шиг байгаа юм):
“Ганц цохилоо гээд үхчихгүй шүү дээ. Хурдан, богино, хүчтэй цочрол өгвөл хүмүүс чамайг ахиж өдөхгүй. Ойлгосон уу? Тэр зүгээр л босоод яваад өгсөн. Би ямар зодож нүдсэн биш, ганц л цохисон юм чинь. Жаахан санал зөрөлдсөн төдий л юм  болсон юм. Гэхдээ хүн анхнаасаа аятайхан байх хэрэгтэй биз дээ?”

Унах бас эрстэх
Яалтай ч билээ дээ үүнийг
Ямар ийм юм дуусах юм биш
Байгаа, байхгүй
Хэрүүлийн алим нь энэ л гэдгийг
Хэн үгүйсгэх юм бэ?
           “Замаас зайл
           Завгүй өдөр байна
           Ажил гэж үстэй толгойноос их”
           Хэрчим бялуу, цайны үнийн төлөө
           Хэн нэгний эцэг үхдэг шүү дээ

1 comment:

  1. Is 1xbet korean in your jurisdiction? - Legalbet.co.kr
    Is 1xbet korean in your jurisdiction? — 바카라 Is 1xbet korean in your jurisdiction? — Is 1xbet korean 바카라 사이트 in your jurisdiction? — Is 1xbet korean in your jurisdiction? — Is 1xbet korean in your jurisdiction? — 1xbet Is 1xbet korean in your jurisdiction? — Is 1xbet korean in your jurisdiction? — Is 1xbet korean in your jurisdiction?

    ReplyDelete